ЭХХ-№2


Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хамрах хүрээ: 8-р анги
Хичээлийн сэдэв:  Хоёр хувьсагчтай шугаман тэгшитгэлийн график
Зорилго:  Хоёр хувьсагчтай шугаман тэгшитгэлийн бодлого бодож графикийн байгуулах
Зорилт:  Хоёр хувьсагчтай шугаман тэгшитгэлийн график байгуулах
                   x-y=-3 график байгуулах
  Тодорхойлолт бичих жишээ бодлого бодох
Хэрэглэгдэхүүн: Сурах бичиг (Математик VIII, УБ 2013), самбар шохой, анги, жишээ бодлого тайлбарлах , тараан өгөх материал (ТӨМ)
Сургалтын арга: Тайлбартай дасгалын арга, KWG
Сургалтын хэлбэр: Нэгдмэл
Үе шат
Хугацаа
Багшийн дэмжлэг
Суралцагчийн үйл ажиллагаа
Анхаарах зүйл
Зохион байгуулах
1 минут
Мэндлэх, ирцээ авах
Ирцээ бүртгүүлнэ

Сэдэлжүүлэх
3 минут
 Өмнөх хичээлийг давтан бодлого бодох өнөөдрийн хичээлийг  жишээ бодлого дээр тайлбарлах
Багшийн тайлбарласан бодлогыг дэвтэртээ тэмдэглэж хариуг, бодолтын аргын талаар харилцан ярилцах

Шинэ мэдлэг бүтээх
15 минут
Өмнө үзсэн хоёр хувьсагчтай ШТ –ийн бодлого бодож өнөөдрийн үзэх графикийн аргыг координатын хавтгай дээр байгуулах
Багшийн бодуулах бодлогыг бодож шинээр гаран ирэх график тухай мэдэж бодлогыг хариуг график дээр байгуулж үзэх

Сурагчдын бие даасан үйл ажиллагаа
20 минут
Бодлого1  x-y=-3 тэгшитгэлийг бодож графикийг багш сурагчдад байгуулан харуулах

Сурагчид багшийн бодож өгсөн жишээнд тулгуурлан бодлого1, бие даан гүйцэтгэх, Сурах бичгийн 71 дасгалыг ажиллах багшаас асуух даалгавраа хийж дуусан багшид үзүүлэн үнэлгээ авах

Гэрийн даалгавар
1 минут
Сурах бичгийн хуудас 85, Бататгах дасгал: 72, 74, 77
Гэрийн даалгавраа тэмдэглэн авах өнөөдрийн хичээлийн жишээ бодлогуудын өгөгдсөн тоог өөчрлөн дахин бодож үзэх




Агуулга:  
 Жишээ 1: y-2x=1 тэгшитгэлийн график байгуулах
y-2x=1 тэгшитгэлээс y-ийг x-ээр илэрхийлбэл y=2x+1 байна.
1.              X-хувьсагчийн x=-2, x=0 хоёр утга сонгоё.
2.              Этгээр утганд харгалзах y-ийн утгыг олбол
y= 2*(-2)+1=-3; y=2*0+1=1 болно.
3.              Олсон хоёр хосыг бичвэл: (-2;-3),(0;1)
4.              Description: IMG_0497.JPG(-2;-3),(0,1) координаттай цэгүүдийг координатын хавтгайд байгуулна.
Жишээ 2:
Байгуулсан хоёр цэгийг дайруулан шулуун зурж, y-2x=1 тэгшитгэлийн графикийг байгуулна.
x-y=-3 тэгшитгэлээс y-ийг x-ээр илэрхийлбэл y=x+3 байна.
x- хувьсагчийн x=-2; x=4 гэсэн хоёр утга авъя.
Олсон хоёр хосыг бичвэл (-2;1), (4;7)
(-2;1), (4; 7) координаттай цэгүүдийг координатын хавтгайд дүрсэлж, энэ хоёр цэгийг дайруулан шулуун зурж, x-y=-3 тэгшитгэлийг графикийг байгуулна.
Хоёр хувьсагчтай шугаман тэгшитгэлийн график шулуун байдаг. Шулууныг байгуулахад түүн дээр орших зөвхөн 2 цэгийг олох нь хангалттай.
Бодолтын эхлэл:
  (2;3) хос тоог x-3y=11 тэгшитгэлд орлуулбал 2-3*(-3)=11 буюу 11=11 гэсэн үнэн тоон тэнцэтгэл гарах учир (2;-3) координаттай цэг x-3y=11 тэгшитгэлтэй шулуун дээр оршино.
Бодолтын эхлэл (2):
k-ийн ямар утганд (2k;3) координаттай цэг x-3y=7 тэгшитгэлтэй шулуун дээр орших вэ?
x-3y=7 тэгшитгэлд (2k;3) хос тоог орлуулбал 2k-3*(3)=7 болно.
Эндээс 2k-9=7 буюу k=8
x-3y=7 тэгшитгэлтэй шулуун дээр орших цэгийн ординат y=3 бол абсцис x=16 байна. Иймд (16;3) цэг x-3y=7 шулуун дээр оршино.




.



No comments:

Post a Comment